Амьдралын эрүүл хэв маягийг дагаж, дээр нь тамхинаасаа татгалзвал толгой болон хүзүүний хорт хавдартай болох магадлал бараг 80 хувиар буурах магадлалтай хэмээн Энэтхэгийн Бангалор хот дахь Өвчин судлал, шинжилгээний үндэсний төвийн эрдэмтэд үзэж байна.
Эрдэмтдийн гаргасан илтгэлд \”Толгой болон хүзүүний хавдрын бараг 90 хувь нь тамхи, согтууруулах ундаа удтал хэрэглэсний үр дүнд бий болдог. Амны хөндийн, улаан хоолой, хэлний хорт хавдартай болох хамгийн түгээмэл шалтгаан энэ юм. Тамхи татдаггүй, архи уудаггүй хүмүүсийн улаан хоолойн хавдар халдвар авснаас болж л үүсэх магадлалтай” хэмээн өгүүлжээ.
Өдөрт 50-иас дээш грамм архийг тогтмол уувал улаан хоолойн хавдартай болох магадлал эрчүүдэд 5-6 дахин ихэсдэг аж. Харин эмэгтэйчүүд өдөрт 10-20 грамм архийг тогтмол уувал мөн ийм аюулд нэрвэгдэх магадлалтай юм. Дэлхийн статистик мэдээллийг үзвэл толгой, хүзүүний хорт хавдар нь тоогоороо зургаад, нас баралтад хүргэдэг байдлаараа наймд бичигддэг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn