БНХАУ-д дэлхийн дугуйн холбооны 2.2 зэрэглэл буюу UCI-2.2 ангиллын Tour of XINGTAI тэмцээн 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд 20 гаруй орны 22 багийн 150 орчим тамирчин хурд хүчээ сорьж байгаа бөгөөд тэмцээний хоёр дахь гараа өчигдөр /2019.09.03/ 206 км-ийн зайд болжээ. Тус тэмцээнд оролцож буй Монгол улсын тамирчин ОУХМ С.Жамбалжамц энэхүү гараанд амжилттай уралдаж гарааныхаа хоёрдугаар байрт шалгарсан билээ.
Харин өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр онооны цамц өмсөн уралдаж багаараа ГУРАВДУГААР байрт шалгарсан байна. Дугуйчид гурван өдрийн турш нийт 526 км зам туулсан бөгөөд тэдний үзүүлсэн энэхүү амжилт нь Монголын дугуйчид дэлхийн зэрэглэлд гарсан гэдгийг дахин нотолсон үзүүлэлт болж байгаа юм.