2012 оны Паралимпын тэргэнцэртэй уралдааны аварга Бельгийн тамирчин Марике Верворт Риогийн олимпийн наадмын дараа зодог тайлж, дараа нь эвтанази сайн дураар, хуулийн дагуу үхлийн тариа хийлгэж хорвоог орхино гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. Верворт нь \”RTL” сувагт ярилцлага өгөхдөө \”Риогийн дараа би зодог тайлна. Харин дараа нь амьдрал надад юу авчрахыг харж л байя. Би амьдралын сайн сайхан мөч болгоноос таашаал авахыг хичээнэ. Гэхдээ би эвтанази хийлгэх талаар бодож эхлээд байгаа. Би хэдий хүнд өвчтэй ч гэлээ зарим хүний мөрөөдөхөөс цаашгүй байдаг олон зүйлтэй учирсан” гэсэн байна.
Францын \”Le Parisien” сонины мэдээлж байгаагаар Марике Верворт нь эвтанази хийлгэхэд шаардлагатай бүх бичиг баримтаа хэдийн бүрдүүлчихсэн байгаа гэнэ.
Марике Верворт нь булчингийн улам лавшран хүндэрдэг эдгэрэшгүй хүнд өвчтэй. Эдгэрэшгүй хүнд өвчтэй хүн өөрийн хүсэлтээр эмчийн хяналт дор үхлийн тариа хийлгэн амьсгал хураах буюу эвтанази хийлгэхийг хуульчлан зөвшөөрсөн хоёрхон улс дэлхий дээр байдгийн нэг нь Бельги юм.