Саяхан наадмын өмнөхөн буюу 7 сарын 1-ний өдөр Багануур ХК-н 30%-н хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр нээлттэй арилжих зар гэнэт гарав. Хувьчлалд оролцох нь хэн бүрт нээлттэй байсан боловч анхдагч зах зээлийн арилжаа ердөө 3 хоногийн дараа явагдлаа. Олон нийтэд хангалттай хүрээгүй байсан тус хувьчлалд олон нийт буюу жижиг хөрөнгө оруулагчдаас ердөө 50 сая төгрөгийн захиалга ирж үлдсэнийг нь андеррайтер болох ХХБ гэрээнийхээ дагуу авав.
За энэ ч яахав, өнгөрсөн асуудал. Харин энэ ондоо багтаж 3, 4 дүгээр цахилгаан станцуудын хувьчлал явагдах ёстой. Цахилгааны үнийг чөлөөлснөөр маш ашигтай ажиллаж байгаа. Хувьчлалын андеррайтераар хэн сонгогдсон юм бол, бүү мэд. Уг нь энэ мэдээлэл ил тод байх ёстой. Магадгүй гэнэт нэг өдөр хувьчлал зарлагдаад 3 хоногтоо захиалгаа хаагаад дуусах магадлалтай. Тиймээс төрийн өмчийн хувьчлалд оролцох хүсэлтэй иргэд аж ахуйн нэгжүүд эртнээс бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
Юу бэлдэх вэ?
1. Аль нэг брокерийн компанид данстай байх, дансгүй бол нээлгэх
2. Хувьчлал зарлагдах үед бэлэн мөнгөө 1-2 өдөрт гаргаж авах боломжтой байх
3. Ингээд л болоо!