Өнгөрөгч наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-ний хооронд Япон улсын Осака хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д Монгол улсын Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнтэй оролцсон билээ. Энэхүү тэмцээнд оролцсон жүдочдоос Гавъяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж бусад нь медалийн тавцанд гарч чадаагүй юм. Үүнтэй холбогдуулан Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлангийн хурал энэ сарын 10-ны өдөр хуралдаж шигшээ багийн нийт багш, дасгалжуулагчид үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэжээ.
Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг юм.