Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай иргэнд өчигдөр /2019.09.16/ 06.45 цагт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын албан хаагчид баривчлан саатуулах ажиллагаа явуулж баривчилсан байна.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирээд байсан юм. Түүнийг хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон учир Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Одоогоор түүнд Шүүхээс “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.