УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдөр болсон, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралд байр сууриа илэрхийлэв.
О.Алтангэрэл сайдыг АН томилоогүй. Таныг Ерөнхий сайд томилсон. Та төрийг төлөөлнө. МАН, АН, ХҮН бүгд нэг завин дээр суусан атлаа ийм зүйл битгий ярь. ХЗДХ-ийн сайд та бүлэглэлийн гар хөл битгий болоорой. Цагдаад итгэдэггүй тул би гарч ирж мэдээлэл өглөө гэж та хэлсэн. Ийм байж болохгүй.
Та Женкогийн хүн гэдэг нь үнэн шүү дээ, баавартай байгаа юм аа. Хаанаас үүрэг чиглэл танд ирдэг нь үнэн шүү дээ. Намайг ч хятадаас 180 мянган ажилтан оруулж ирэх нь гээд л цахимаар сүүлийн өдрүүдэд гүтгээд байна. Би цагдаад өргөдлөө гаргана. Та нар битгий царай хараарай гэв.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг “Хоёр тусдаа хэрэг бүртгэсэн. нэг нь цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан.
Нөгөө нь бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэг юм. Би прокурорын зөвшөөрлөөр та бүхэнд мэдээлэл өгч байна.
Харьяа дүүргийн прокурорын хяналт дор бид ажилласан. Би тэр өдөр гадуур явж байгаад ирээд эхний мэдээллийг авч, тэр дагуу ярьсан.
Андуурагдсан зүйл байж болзошгүй. Цаашид бид үүнд анхаарна” гэсэн юм.












































































