Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Төслийн гол зохицуулалт нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх дээрх хоёр хуулийн мөрдөж эхлэх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгож сунгах тухай юм. Энэ хугацаанд эдгээр хуулийг дагаж, мөрдөх бэлтгэл ажлуудыг хангах юм.