21 Jump Street, 22 Jump Street, Magic Mike гээд олон киногоороо олны танил болсон жүжигчин Чаннинг Татум шинээр хийгдэж буй Splash кинондоо лусын дагины дүр бүтээх гэнэ.
Уг кино нь 1984 онд анх дэлгэцнээ гарсан бөгөөд Том Хэнкс, Дэррил Ханна зэрэг алдартай жүжигчид тоглож байсан байна.
Кинонд нэгэн хүү бага байхдаа усанд живж үхэхийн даваан дээр лусын дагина түүнийг аврах бөгөөд тэд 20 жилийн дараа ахин уулзаж байгаагаар гардаг. Харин энэхүүү шинэ кинонд Татум лусын эрэгтэй дагина болж дүрийн хувиргалт гарна гэжээ. Кинонд түүнтэй хамт 22 Jump Street хар тамхи наймаалагч охины дүрд тоглосон жүжигчин Jillian Bell хамтран тоглох гэнэ.
town.mn