Нэгэн залуу өвгөн багшаасаа \”Там гэж ямар газар байдаг бол?\” гэж асуужээ. Өвгөн лам ингэж хариу хэлэв. \”Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй\”.
\”Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?\” хэмээн өвгөн үргэлжлүүлэв. \”Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гэж тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондд хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь тарааж бараад хэн нь ч идэж чадахгүй\”.
Залуу лам \”Tэгвэл диваажин гэж ямар газар вэ?\” хэмээн асуулаа. Багш нь \”Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нөгөөө талд зогсож байгаа хүнд \”Энэ идээг эхлээд та зооглоно уу\” гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртайгаар хүлээн аваад \”Маш сайхан зоог байлаа. Одоо би таньд хариу баръя\” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл өнийн жргалын дээдийг амталж байдаг юм даа\” гэжээ.
Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа бодож байх уу, эсвэл харилцан бие биедээ санаа тавьж явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу.
Эх сурвалж:www.budda.mn