Дональд Трамп Боловсролын яамыг татан буулгана гэж есдүгээр сард Висконсин мужид болсон цуглааны үеэр хэлж байжээ.
Тэрээр “Бид төрийн боловсролын системийг цэвэрлэж, татвар төлөгчдийн мөнгийг хэтрүүлэн зарцуулж, Америкийн залуусыг хүсээгүй зүйлсэд сургадаг байдлыг зогсоох ёстой” гэж онцлон ярьсан байдаг.
1979 онд Ерөнхийлөгч Жимми Картер Боловсролын асуудал хариуцсан департаментыг Засгийн газрын түвшний яам болгон байгуулах хуульд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь улсын хэмжээний багш нарын томоохон холбооны нэг болох Үндэсний Боловсролын Холбоонд өгсөн амлалтаа биелүүлсэн явдал байв.
Тэр үед холбооны боловсролын хөтөлбөрүүдийг бусад агентлагууд хариуцдаг байсан юм.
Тэгвэл Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноор үнэхээр Боловсролын яамыг татан буулгах уу гэдэг асуудал яригдаж эхэллээ. Гэхдээ Трамп сонгогчдын өмнө нь л ийм зүйл ярьсан болохоос биш яамыг татан буулгах талаар тодорхой ямар ч мэдээлэлгүй байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Конгрессоос хууль батлах шаардлагатай болно. Хэрэв яам татан буугдвал холбооны санхүүжилттэй боловсролын хөтөлбөрүүд хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN