Украин улс АНУ-ын ATACMS пуужинг ашиглан ОХУ-ын Брянск муж руу агаарын цохилт өгсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсаас харвасан 6 пуужингийн 5-ыг нь бүрэн устгаж чадсан байна. Агаарын цохилтын улмаас ноцтой хохирол учраагүй гэлээ. Үүнээс өмнө Украин улс ОХУ-ын газар нутагт холын зайн тусгалт пуужин ашиглан халдлага үйлдэж байсан тохиолдол байхгүй. Ийнхүү Украин улс АНУ-ын эрх баригчдаас пуужинг нь ашиглах зөвшөөрөл авсан болох нь батлагдлаа. ОХУ-ын талаас АНУ-ыг дайнд оролцож эхэлсэн гэж үзэхээ хэдийн анхааруулсан байна.
Эх сурвалж: TASS