Сельфи зураг авах нь өвчин мэт тархаад байгаа. Фэйсбүүк, инстаграмм зэрэг олон нийтийн цахим хуудсанд ийм зураг хийх нь дэлгэрээд байгаа юм. Үүнээс гадна хэт аюултай нөхцөлд, мөн ноцтой байдалд ийм төрлийн зураг авах нь маш их эрсдэлтэй. Гэтэл хэтэрхий сельфи зурганд донтогсод аюултай, амиа алдаж болзошгүй эрсдэлтэй нөхцөлд зургаа авах нь олширсон байна. Судалгаанаас үзэхэд энэ жилийн хугацаанд акуланд дайруулж нас барсан хүн найм байсан бол аюултай сельфи зураг авах оролдлогоос бол 12 хүн нас барсан гэжээ. Ийм байдлаар нас барж байгаа тохиолдолын ихэнх нь Энэтхэгт гарсан байна. Хамгийн сүүлд л гэхэд Хидето Уеда гэх 66 настай аялагч эр зургаа авахдаа нас баржээ. Тэрээр Таж Махалын ордны дааман хаалганы дээр зургаа авах гэж байгаад ухаан алдан унасан бөгөөд эмнэлэгт хүргэгдэх үедээ нас барсан байна. Сүүлийн үед ихэнх орнууд олон нийтийн баяр ёслолын үеэр сельфи саваа хэрэглэхийг хориглоод байгаа юм. Мөн дэлхийн судалгааны байгууллагаас ийм золгүй байдлаар нас барах тохиолдол ихэссэн хэмээн мэдээлжээ.