“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягийг Увс аймагт байгууллагынхаа ажлаар явж байхад нь “Трансжендэр иргэдийг дарамталсан” гэх үндэслэлээр дайчлан баривчилж, урьдчилан хорих 0461 дүгээр ангид хорьсон билээ. Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр хэдийгээр гарсан байсан хэдий ч өчигдөр орой ийнхүү батлан даалтаар суллах тогтоол гарсан байна.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Ганхуягт Эрүүгийн хуулийн 17.6 дахь заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгээд байсан бөгөөд найман хоног хоригдсоны дараа батлан даалтаар суллагдлаа.
Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл. “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх: 1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.