Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Индонез улсын Бали аралд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд 13 орны 133 тамирчин өрсөлдсөнөөс Монгол улсаас олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн удирдлага дор 16 тамирчин оролцож 90 медалийн 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медалийг нь хүртсэн байна. Түүнчлэн Монгол Улс (19818 оноо) багийн нийлбэр дүнгээр аваргалж, дэд байрт БНХАУ (13536 оноо), гуравдугаарт байрт Индонез улс (12439 оноо)-ын баг оржээ.
Тэмцээний “Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоож тус бүр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Мөн Б.Энхбаясгалан, Б.Жамбалбаярням, Б.Лхагвадорж, З.Тэмүүжин, С.Марал, Ш.Наранбат, Э.Мишээл, А.Должин, У.Солонго, Г.Солонго, Г.Мянганбаяр нар Азийн мастерын болзол хангажээ.