Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Нийслэлийн прокуророос яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн болохыг хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж эхэллээ.
Түүнийг ашигт малтмалын 1462.82 га талбайг ашиглах зөвшөөрлийг бусдаас таван сая төгрөгөөр худалдан авч, тэрхүү газраа удалгүй “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан гэх мэдээлэл АТГ-т ирсэний дагуу шалгаж эхэлсэн байна.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайд гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй хэмээн үзэж хэрэг бүртгэлийн хавтаст хэрэг нээн улмаар яллагдагчаар татах тогтоол батлан АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн хэмээн мэдэгдлээ.
Түүний энэхүү үйлдлийг хотын захын 1 га газрыг 100 сая орчим төгрөгөөр зарагддаг атал түүнээс 1463 дахин их талбайтай тусгай зөвшөөрлийг ердөө нэг сая төгрөгөөр худалдах хэлцэл нь мөнгө угаасан, хууль бусаар лиценз дамлан зарсан, зориудаар зохион байгуулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа гэх мэдээлэл ч тархаад байгаа юм.