Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 онд батлагдсан \”Авто цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны \”Техникийн захуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/980 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрт зориулалтын бус газа
рт, ил задгай зогсоол, талбайд автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж \”Нүүлгэн шилжүүлэх тухай” хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ. Албан шаардлагад 2015 оны 10-р сарын 1-ний дотор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгасан байхыг үүрэг болгосон байна.