Энэ жил Солонгос Монголын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улсын Филармони Солонгосын уран бүтээлчид хамтран тоглолтууд тавьж байгаа билээ. Солонгосын Ну Тэ Чол удирдаачын удирдлаган доор Монгол, Солонгос, ОХУ-ын хөгжимчдөөс бүрдсэн олон улсын оркестр байгуулан Улаанбаатар-Улан Үдэ-Сөүл маршрутаар аялан тоглолт хийж байгаа. Ээлжит тоглолт болох \”Эв нэгдэл-Их хүч” концерт Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран БНСУ-ын Мокпо хотын симфони найрал хөгжмийн удирдаач, захирал Yunil Jin, төгөлдөр хуурч Hyonok moon, төгөлдөр хуурч Hyunsoo Cho нар ирж уран бүтээлээМонголын сонгодог хөгжим сонирхогчдод хүргэнэ. Тоглолтонд Шастаковичийн алдарт 9-р симфонийг болон Франсис Пулёнкын хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг тоглоно. Тоглолт: 2015 оны 10 сарын 03-нд Улсын Филармонийн концертын танхимд 19 цагт. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88004849, 99045517FB/ Mongolian State Philharmonic