\”Албан тушаалын төлөө төрсөн эхээ худалдахаас буцахгүй” гэж хэлц байдаг.
Магадгүй энэ хэлц одоогийн улс төрд шургаж байгаа залууст илүү тохирохоор. Хэн
албан тушаал амлаж байна түүнийг сонгоно, түүнд зүтгэнэ. Харин нэр хүнд нь
буурвал намын батламжаа хуучин оймс шигээ хогийн сав руу шидэж орхино.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг МАН-ын залуу боловсон хүчин, намын
ирээдүйн удирдагч хэмээн цоллодог. Намын нарийн бичгийн даргын албыг хашч явсан,
\”ирээдүй бий” хэмээн ах нар нь үнэлдэг байсан байж болох юм.
Гэтэл \”хайр даадаггүй” гэгчээр Ж.Мөнхбатад ялагдаж намын Ерөнхий нарийн
бичгийн даргын суудлыг алдснаасаа хойш \”МАН”-ыг шүүмжлэх болсон юм. Эндээс Ж.Сүхбаатарт \”суудал” ямар чухал болох нь харагдаж байна.
Тиймээс \”суудал” хүнтэй болсон учраас намдаа өргөсөн тангарагаа үл ойшоож, улс
төрийн \”урвалт” хийв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнд томоохон албан тушаал амалсан нь ойлгомжтой
биз. Үгүй бол яалаа гэж гэмтэн шиг харанхуй шөнөөр МАН-аас гарч, МАХН-д элсэх
вэ дээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрээр өнгөрч шөнө намын харьяаллаа
сольжээ. Одоо Ж.Сүхбаатарын гуншинг гайхаж харах хэрэггүй болж байна. Тэрээр суудалд
\”шунасан”. Түүндээ л хүрлээ. Шарыг харж шарваж, улааныг харж урваад ч болов сандал
суудалтай байна гэдэг зарим залуусын зарчим юм уу даа.
Амар