Ирэх 2016 онд УИХ-ын сонгуультай.
2000-аад оны календарь, сонин дээр бүхий л мөрийн хөтөлбөр, сурталчилгаагаа багтаагаад урлаг, спортынхныг дагуулаад хөдөө аймаг, сум, баг, бригад гэлтгүй нэр дэвшигчид хэсэж явдаг байсан. Энэ нь нэг талдаа хөдөө орон нутагт соёлын үйлчилгээг түгээх сайн талтай байж.
Дараагаар нь санал худалдан авах буюу \”гар цайлгах\” сурталчилгаа эхэлсэн. Өдөр бүр шахуу айл бүрийн үүд хаалгыг балбаж сонин, сэтгүүл, зурагт хуудасны хажуугаар хүнд өгч болох юу байна, тэр бүгдийг нэр дэвшигчид тараадаг байж. Аяга, цаг, бал, гурил будаа гээд түмэн зүйлийн бараа өгч, \”санал худалдан\” авдаг байсан цаг саяхан.
Харин өнгөрсөн сонгууль тэр чигтээ сонин, телевиз голлож сурталчилгаагаа \”бөмбөгдсөн\” сонгууль болсон.
Тэрнийг дэмжигчид, энийг дэмжиж байна гэхчлэн сүржин нэртэй фэйсбүүк пэйж хуудаснууд эхнээсээ нээгдэж, ард олонд сайн хүн болж харагдах \”жүжиглэлт\” эхэлжээ.
Ирэх жилийн сонгуулийн сурталчилгаа гол төлөв цахимаар буюу олон нийтийн сүлжээгээр өрнөнө гэдэг нь харагдаж буй. Тэгвэл ирэх сонгуульд хүчээ үзэхээр тооцоолсон хүмүүс болон зарим УИХ-ын гишүүд \”сурталчилгаагаа\” аль хэдийн эхэлжээ.
Тэр бүү хэл албан бус мэдээллээр МАН-ын дарга Миеэгомбын Энхболд өөрийн пэйж хуудсанд оруулж байгаа мэдээлэлд байнга лайк дарж, эерэг магтсан коммент бичих хүмүүсийг мөнгө өгч ажиллуулах сурагтай.
УИХ-ын гишүүн Г.Батхүү бүр \”фэн хуудастай\” байна. Хамгийн хачирхалтай нь дэмжигчдийн хуудас гэдэг нэр, нийтэлж байгаа мэдээлэл нэр агуулганаасаа эхлээд зөрөлдөөнтэй. Дэмжигчдийн хуудас бол тухайн эрхэм өөрөө биш дэмжигчид нь тэрхүү групп, хуудсыг идэвхижүүлэх учиртайсан. Одооноос \”сэргэлэн\” нөхдүүд нь сошиал сурталчилгаагаа хийгээд эхэлчихэж. Гэхдээ сошиал ертөнц нэг хүний биш нийтийн үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй талбар учраас \”хэтрүүлж\” орхивол хор болно гэдгээ мэдэж байгаа бизээ.
Ядаж л фэйсбүүк дислайк-тай болно гээд зарлачихсан нь сонгогч бидэнд ашигтай хэрэг ч болов уу?