Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ө, А нар нь аравдугаар сарын 23-ны өдөр аймгаасаа Улаанбаатар хотруу таван ширхэг тарваганы тулам, 65 ширхэг бугын эвэр автомашинаар тээвэрлэж байсныг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь цагдаагийн алба хаагчид илрүүлж тэдгээр иргэдэд Зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Эдгээр иргэд ямар нэг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй байсан бөгөөд хууль бусаар агнасан амьтны гаралтай мах, түүхий эд худалдан авсан, хууль бусаар ан амьтан агнасан байж болзошгүй аж.