АНУ-ын Мичиган хотын профессор, эмч нарын санаачилгаар дэлхий даяар хорт хавдраар шаналж буй бяцхан хүүхдүүдэд зориулж хүмүүс тус бүрийн Фэйсбүүкийн нүүр зургаа дуртай хүүхэлдэйн киноныхоо баатраар солих аян дэлхий даяар хурдтай тархаж байна.
Хүмүүс ихэнхдээ Disney, Pixar, Columbia зэрэг холливудын шилдэг анимэйшн компаниудын бүтээсэн баатруудыг Фэйсбүүктээ байрлуулж \”Хорт хавдартай хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлая” гэх зэрэг пост бичиж үлдээсэн байна. Одоогоор энэ давалгаанд дэлхий даяар 20 сая гаруй фэйсбүүк хэрэглэгч нэгдсэн төдийгүй Азид ч хурдан тархав. Анзаарсан бол уржигдраас эхлэн манай улсын Фэйсбүүкчдийн дунд энэхүү давалгаа эрчимтэй явж эхэлсэн юм.
Америкчууд уг давалгаанд нэгдэхдээ тодорхой хэмжээний хандивыг хорт хавдартай хүүхдүүдэд зориулан хуримтлуулж байгаа аж.
эх сурвалж: time.mn