Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, ажлаа өгөх болсноо мэдэгдлээ.
Тэрээр \”Миний бие ардчиллыг шинэчилж, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажлаа өгч байна. Ардчилсан намын бодлого үйл ажиллагааг намын гишүүд олон нийтийн оролцоотой, улс орны эрх ашигт нийцүүлж шинэчлэхийг цаг үе шаардаж байна. Ийм үед Ардчилсан нам нэг цул байх ёстой гэж үзээд би намынхаа шинэчлэлд гар бие оролцохоор шийдсэн юм” гэв.
П.Цагааны хувьд 2009 оноос Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн Тамгыг газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.