Нэгэн баян жуулчин иржээ. Тэрээр 100 доллар буудлын эзэнд барьцаа болгон орхиод өрөө үзэхээр дээшээгээ гарч гэнэ. Буудлын эзэн нөгөө мөнгийг нь аваад махны худалдаачинд өрөө төлөхөөр гүйжээ. Махны худалдаачин үхрийн махны өрөө дарахаар фермер рүү яарав. Фермер нь нөгөө мөнгийг аваад машин засварын газарт өрөө дарахаар хурдалсан байна. Засварын газрын эзэн хүнсний дэлгүүрт очин өрөө барагдуулав. Дэлгүүрийн эзэн хямралаас болоод \”зээлээр” үйлчилж байсан хөнгөн явдалт бүсгүйд өрөө төлөв. Бүсгүй зочид буудал руу гүйж очин хөлсөлсөн өрөөнийхөө мөнгийг өгөв. Яг энэ үеэр сэтгэлд таарах өрөө олоогүй баян жуулчин бууж ирэн барьцаанд үлдээсэн мөнгөө аваад явлаа. Хэн ч юу ч аваагүй ч бүгдээрээ өргүй болцгоов. Аялал жуулчлалын ач тус их аж.