Н.Удвал Эрүүл
мэндийн сайдаар ажиллаж байхдаа дэд сайд Ж.Амарсанаатай түнжин хагарч, шүүх
цагдаа болж байсан. Асуудал нь дэд сайд нь сайддаа мэдэгдэлгүйгээр элэгний С
вирусын эм оруулж ирэхээр гадны компанитай гэрээ байгуулсантай холбоотой. Энэ
маргаан нэг их өндөр авалгүйгээр хоёр сайд бие биенээ уучилснаар төгсөж байлаа.
Тэгвэл сайдуудын
маргааны марафон Батлан хамгаалах яам дээр өрнөж эхэллээ. Тодруулбал, Батлан
хамгаалахын сайд Ц.Цолмон дэд сайд А.Баттөрийн нарын хооронд өрнөж буй маргаанд
өмнөх сайдыг хүртэл хутгаад авч. Өмнөх нь сайд нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ.
Хэрэг явдлыг
сийрүүлбэл, ОУХМ С.Цэрэнчимэд дэлхийн аварга болоод ирж. Тэгсэн дэд сайд
А.Баттөр санал гаргаж, сайд Д.Бат-Эрдэнэ дэмжиж, тушаал гаргаж, С.Цэрэнчимэдэдхоёр өрөө байр олгожээ.
Гэтэл Ц.Цолмон
Батлан хамгаалахын сайдаар ирмэгцээ өмнөх сайдын тушаалыг хүчингүй болгож,
С.Цэрэнчимэдийг шагнасан хоёр өрөө байрыг нэг өрөө болгон өөрчилж, маргааныг
дэгдээсэн байна.
\”Түлхүүр
солигдсон… хоёр өрөө нь нэг өрөө болсон … С.Цэрэнчимэдийн байрнаас ус
алдсан тул Батлан хамгаалах яамнаас түлхүүрийг нь авсан” гээд л олон мэдээллүүд
саяхан цацагдаж байлаа. Тэгвэл \”энэ асуудлыг буруутан нь Ц.Цолмон сайд юм” гээд
дэд сайд А.Баттөр нь тайлбарлаж орхилоо.
Түүнийг гадаадад
томилолттой байх хооронд Батлан хамгаалах яамнаас цаашлаад сайдаас \”Өрөөний
тоог дэд сайд А.Баттөр тушаал гарган өөрчилж, бууруулсан” гэх мэдээллийг өгчээ.
Тиймээс л мань хүн нэрээ цэвэрлэхийн тулд сайдынхаа \”зуурсан бантан”-г олон
нийтэд дэлгэж эхлэв.
Тэрбээр болсон явдлын талаар өөрийн фейсбүүк
хуудаснаа \”Дэд сайд тушаал гаргадаггүй. Дэлхийн аварга хоёр тамирчиндаа
хоёр өрөө байр өгөх саналыг би өөрөө санаачилж, Бат-Эрдэнэ сайд дэмжиж тушаал
гаргасныг Цолмонгийн тушаалаар намайг гадаад явсан хойно сольсон байна билээ.
\”Хулгайч хулгайчийг бариарай” гэж хамгийн түрүүнд хашгирдаг шиг булхай бузраа
над руу чиглүүлэх гэж оролдож байгаа бололтой. Яамны байрны комисс дээр ч би
байр сууриа тодорхой хэлснийг бүгд мэдэж байгаа, протокол нь ч байгаа. Цолмонтонгууд хуулиа эхлээд сахичихаад
надтай ярих нь зүйтэй. Намайг ноолоод байж болно гэж бодож байвал эндүүрэл шүү”
хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хуулийн хүний хатуу үг салбарын сайддаа
хаяглагдав. Гэвч Ц.Цолмон сайд нам гүм. Харин түүний \”гар хөл”-үүд бужигналдсаар.
Амар