Финлядын парламент уржигдархан улс орондоо гуйлга гуйхыг хориглосон хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Хэрвээ энэ хуулийг парламентын гишүүд дэмжвэл ойрын хугацаанд Финляндын хотуудын гудамжаар орон гэргүй, гуйлгачид үгүй болох нь ээ. Гэхдээ энэ нь улс орны ядуурлын түвшинг бууруулахад тустай юу, энэхүү санаачилга нь нөхцөл байдлыг сайжруулах гол түлхүүр болж чадах уу гэсэн асуудал үүснэ. Тус улсын улстөрчид энэхүү хуулийг шинэ оноос өмнө батлахаар зэхэж байна. Шинэ хуулиар бол хүмүүс гудамжинд гуйлга гуйвал асар их хэмжээний торгууль төлөх ёстой аж. Энэ нь нэг талаар зөв зүйтэй санал ч Европын холбооны түүхэн дэх хамгийн хүмүүнлэг бус шийдвэр болно гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. Сонирхуулахад Финлянд бол орон гэргүйчүүдтэйгээ тэмцэж буй анхны орон биш юм. Өнөөдрийн байдлаар Дани, Норвеги зэрэг улс гуйланчлалыг хориглосон бөгөөд Европын улс орнуудад үүний эсрэг түрэмгий арга хэмжээ авдаг.
Гэхдээ энэхүү хууль батлагдсанаар хотын гудамжнуудыг өнгө үзэмж засарч, цэвэрхэн болно гэж үзэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин