Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Энэхүү амралтаар нийслэлийн сургуулийн сурагчид 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг дуустал буюу нийт 3 долоо хоног амрах бол орон нутгийн сурагчид арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн 2020 оны нэгдүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байгаа юм.
Харин Сар шинийн баярын амралт ялгаагүй хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног үргэлжлэх хуваарьтай.
нийслэлийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ныг дуустал хоёр долоо хоног үргэлжлэх бол орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 23-дөрөвдүгээр сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног үргэлжилнэ.