• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 7
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

    Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал  АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

    Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

    Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

    ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

    Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

  • Улс төр
    С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

    Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

    С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

    Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Боловсрол эзэмшихэд юу саад болж байна вэ

by undesten
2021-01-21 12:03
in Боловсрол, Нийгэм, Нийтлэл, Онцлох мэдээ
0
Боловсрол эзэмшихэд юу саад болж байна вэ
SHARETWEET

“Намайг бага байхад амьдрал ийм л байсан. Одоо ч ийм л байна” гэж “Рашаантын 18” гэх монгол кинонд гардаг. Киноны агуулгыг тод санахгүй ч энэ өгүүлбэр үлджээ. Намайг багад манай хажуу айлынх хэр тааруухан амьдралтай айл байлаа. Нөхөр нь уурхайчин, хүүхдүүд нь уурхайчин, эхнэр нь зун намартаа сонгино, жимс, самар түүж зардаг, 10-аад хүүхэдтэй айл. Тэдний нас чацуу хүүтэй би багадаа тоглодог байв.

Тэр хүү харин дунд ангидаа сургуулиас гарч, насанд хүрээд хүчингийн хэргээр шоронд орсон юм. Одоо ч хаа нэг өнөөх хажуу айлын хүү бодогдоно. Тэр хүү шоронд байхад, би энд үүнийг бичээд сууж байх. Багадаа хамт тоглож байсан тэр хүү, бид хоёр одоо нэгэнт зам салжээ. Зам салахад юу нөлөөлдөг юм бол? Магадгүй олдсон боломж. Ердөө л олдсон боломжуудаасаа шалтгаалж амьдралын зам салцгаадаг юм шиг. Заримд нь боловсрол олж авах боломж байх. Заримд нь өөртөө боломж бий болгох сүйхээ, ухаан байх.

Ноднинхон олон оронд хамгийн сайн борлуулалттай номоор шалгарч асан «Educated» гэж ном бий. Эм тариа, гэрэл цахилгаан ч хэрэглэдэггүй, хүүхдүүдээ сургуульд явуулдаггүй, хатуу хахир, шашны буруу урсгалын гэр бүлээс гаралтай ч хэрхэн, яаж тэр бүхнээсээ чөлөөлөгдөж, одооны хэлээр амжилтад хүрсэн талаарх үнэн түүхээ хүүрнэх бүсгүйн намтар ном “Ердөө л боловсрол эзэмшсэн учраас” гэж төгссөн байдаг.

2018-2019 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны нийт хүүхдийн 5.5% буюу 15.3 мянган хүүхэд, дунд ангид хамрагдвал зохих 11-14 насны нийт хүүхдийн 7.4% буюу 13.8 мянган хүүхэд сургуульд хамрагдаагүй байна.

Миний өмнө “Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор”1 хэмээх судалгааны тайлан байна. Шинэхэн тоо баримтууд. Хэдий нь ээ, энэ сэдвийг мэдэх ч, хичнээн ч жилийн өмнөөс юм энэ улсын шийдэх ёстой асуудал болов чиг тоо баримт нь шинэчлэгдсээр буюу жил тутам сургуульд сурч чадахгүй хүүхдүүд нэмэгдсээр л байх. Хэцүү асуудлын шинэхэн статистик гунигтай.

Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018-2019 оны хичээлийн жилд бага боловсролд хамрагдвал зохих 6-10 насны нийт хүүхдийн 5.5% буюу 15.3 мянган хүүхэд, дунд ангид хамрагдвал зохих 11-14 насны нийт хүүхдийн 7.4% буюу 13.8 мянган хүүхэд сургуульд хамрагдаагүй байна. Үүнээс эрэгтэй 56%, эмэгтэй 44% байна. Сургуульд хамрагдаагүй 29.152 хүүхдийн хэд нь суралцах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, хэд нь ямар учир шалтгааны улмаас завсардаад буйг харах боломжгүй байгаа юм. Сургууль завсардалтын шалтгааныг тодруулж буй улсын статистик зөвхөн хөгжлийн бэрхшээл зэрэг хүүхдийн нөхцөл байдлаас хамаарах үзүүлэлттэй буй нь эргээд бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах агуулгатай зөрчилдөж буй.

Энэхүү харах боломжгүй шалтгааны заримыг “Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаанаас харж болох ажээ.

Судалгаанд 60 хүүхэд хамруулжээ. Цөм сургуулиа орхисон эсвэл орхиход ойрхон хүүхэд. Тэд сургуульд сурч чадахгүй (орхиж магад) шалтгаандаа мөнгө-ядуурал, хөгжлийн бэрхшээл, гэрийн ажил, хэл соёлын бэрхшээл, байршил гээд олон зүйлсийг дурдаж. Унаач хүүхэд хийх, мал маллах зэрэг манай үндэстний соёл ч шалтгаан болсон байх.

Хүүхдүүдээр сургууль завсардаж буй шалтгаанаа ийнхүү хариулжээ.

Сургууль завсардаж буй нийтлэг шалтгаан

  • Мөнгө санхүүгийн бэрхшээл
  • Ядуурал, амьжиргааны түвшний дорой байдал
  • Тусгай хэрэгцээ /хөгжлийн бэрхшээл/
  • Хэл, соёлын бэрхшээл
  • Гэрийн ажил (дүүгээ харах, газар тариалан, өрхийн үйлдвэрлэлд туслах гм)
  • Ялгаварлан гадуурхалт
  • Жендэрт суурилсан хүчирхийлэл
  • Байршил, алслагдсан байдал
  • Мал маллах
  • Ажил хөдөлмөр эрхлэх
  • Хурдан морь унах/унаач хийх
  • Өөр ямар: үл хайхрах, хараа хяналтгүй байдал, ой тогтоолт, ярих чадвар г.м.

Үүнийг нийслэл, аймгийн төв сумд хэмээн задлахад дараах зураглал харагдана.

Сургууль завсардаж буй нийтлэг шалтгаан (бүсээр)

Нийслэл Аймгийн төв, сум
 
1.Амьжиргааны түвшний дорой
2.Шилжих хөдөлгөөн, бүртгэл хийгдээгүй
3.Хөгжлийн бэрхшээлийн улмаас
4.Багш нарын ялгаварлал, дарамт шахалт
5.Эцэг эхийн хандлага, хариуцлагагүйгээс

1. Хөгжлийн бэрхшээлийн улмаас
2. Амьжиргааны түвшин дорой
3. Газар зүйн байршил алслагдмал
4. Эцэг эхийн хандлага, хариуцлагаас

НЭГ. ЯДУУРАЛ

…Хүүхэд хувцас хунар, хичээлийн хэрэгсэл муутай, сургуульд суралцахад өмсөх хувцас тааруугаас үе тэнгийнхэн болон найзуудаасаа ичиж, хичээлдээ явахгүй байна. Нэг өрхөөс 2-3 хүүхэд сургуульд зэрэг сурдаг болохоор дүрэмт хувцасны асуудал хүнд тусдаг, уван цувуулаад боломжоороо авч өгдөг. Гэхдээ дүрэмт хувцас хүрэлцэхгүй (ах, эгчийнхээ эсвэл дүүгийнхээ хувцсыг ээлжилж өмсдөг) тохиолдолд дүрэмт хувцасгүй сургууль дээр очсоноор багш, сургуулийн удирдлагад загнуулах, бусдын өмнө эвгүй байдалд орохоос эмээж, дүрэмт хувцасгүй үедээ хичээлдээ очдоггүй… (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)

Судалгаанд оролцогчид хамгийн багадаа дөрөв, ихдээ найман гишүүнтэй өрхийн хүүхдүүд. Өрхийн дундаж орлогыг тооцоход 700 мянга. Дундаж гэж тоог бүх өрхийн орлогыг нийлүүлээд нийт тоонд нь хуваагаад гаргасан учраас наанатай, цаанатай хандах ёстой. Хамгийн бага орлоготой өрх нь харин зөвхөн хүүхдийн 20 мянган төгрөгөөр амьдрах аж. Ахиад дундаж утга тооцвол өрхийн нэг гишүүн сард улсын амьжиргааны доод хэмжээнээс ч бага мөнгөөр амьдрах аж. Улсаас өөрт нь хуваарилсан 20 мянган төгрөгөөсөө ч бага хэрэглээтэй хүүхэд ч байх. Харин сурагчийн дүрэмт хувцасны үнэ бага ангийн эмэгтэй хүүхдийнх (цамц, сарафан, зангиа) 70 мянга, эрэгтэй хүүхдийнх (цамц, хүрэм, өмд, зангиа) 95 мянга орчим болно, анги өгсөх бүр үнэ өснө.

2019 онд гарсан “Иргэний нийгмийн тодруулагч тайлан”-д дурдсанаар ядуу, чинээлэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн сургуульд хамрагдалт 2.9-27.8%-ийн зөрүүтэй. Бага ангид энэ зөрүү 2.9%, дунд ангид 12.6%, ахлах ангид 27.8%. Өөрөөр хэлбэл ядуу өрхийн хүүхдүүдийн 3.8% бага сургуульд, 14.6% нь дунд сургуульд, 31.2% нь ахлах сургуульд суралцахгүй завсардаж байна. (Өмнө дурдсан Үндэсний статистикийн хорооны дүн мэдээ, энэхүү тайлан дахь дүн мэдээний зөрүүг анхаарах шаардлагатай.)

ХОЁР. ҮЛ ХАЙХРАХ, ХАРАА ХЯНАЛТГҮЙ БАЙХ

… Д нь 4-5 настайдаа аав ээж хоёр нь салаад манайд ирсэн. Одоо 7 жил болж байгаа. Ирснээсээ хойш ээжийгээ хараагүй учир царайг нь мартчихсан байх. Сургуульд оруулах гээд ээжээс нь бичиг баримтыг авах гэсэн боловч өгөөгүй. Хүүхдийн мөнгийг нь авах гээд өгөхгүй байгаа байх. Аав нь манай хамаатан ч орон гэргүй айл, айл дамжин амьдардаг. Би 2019 онд сумын хүүхэд хамгааллын багт хүсэлт тавьж түр асран хамгаалагч нь болсон. Албан бус боловсролын төвд явуулж дөрвөн аргын тоо, уншиж бичиж сургана гэж бодож байгаа. Цаашдаа малчин л болох байх… (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)

Мөнөөх 60 хүүхдийн 12 нь эцэг эхтэйгээ биш өвөө, эмээ, ах дүү, хамаатан садныдаа, түр хамгаалах байранд амьдарна. Зарим хүүхдүүд нь амьдарч айлынхаа зарц боол мэтээр өлсөж, даарч, гадуурхагдаж амь зууна. Өдөр бүр тэмцэж амьдрах тэдэнд сургуульд сурах гээч нь тансаглал мэт л санагдана. Тэдний 40 хувь нь айлын том, 35 хувь нь айлын дунд, бол 21.7 хувь нь айлын бага, 3.3 хувь нь айлын ганц хүүхэд.

Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл дундаа боловсролын хувьд үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийн сурч хөгжих боломжийг хаах, хязгаарлах, хичээлийн хэрэгслээр хангахгүй байх, хичээл таслуулах, хоцрогдуулах, сургууль завсардуулах, цэцэрлэг сургуулиас зохион байгуулах эцэг эхийн хурал цуглаанд очихгүй байх, насанд нь тохироогүй хичээлийн агуулгаар хэт шахах зэргийг хэлдэг. Энэ судалгааны оролцогчид үндсэнээ үл хайхрах хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүд юм. Гэвчиг санаатайгаас гадна амьдралын нөхцөл, амьжиргааны байдал нь эрхгүй ийш түлхэж буйг ч мартаж болохгүй.

ГУРАВ. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР БА УЛАМЖЛАЛ

…Сурагч Х зургаан хүүхэдтэй, малчин айлын том хүү. Есдүгээр ангид ордог намар сургуульдаа ирсэнгүй. Ангийн багш сураг тавиад аавтайгаа мал дээр байгааг олж мэдсэн. Ээж нь дүү нартай нь сумын төвийн байшиндаа нүүж ирсэн байв. Багш 7 хоног хүлээгээд ирээгүй учир гэрт нь очив. Ээж нь их л уцаарлаж “Энэ жил шинэ намаржаа авч ганц гэрээр байгаа учир аавдаа тусалж байгаа” гээд багшийн үгийг төдийлөн ойшоосонгүй. Багш 3 удаа очсон боловч амжилт олсонгүй. Хүүтэй уулзахаар малын бэлчээр дээр мотоциклоор очив. Хүү “Ээж, аав нь явуулахгүй байгаа, сургуульдаа явмаар байгаа” тухайгаа хэлэв… (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)

Мал маллах, хурдны морь унах зэрэг монгол уламжлалыг өвлүүлэхийн хамт хүүхдийг хохироохгүй байхын торгон заагийг олох талаарх нийгмийн хэлэлцүүлэг өрнөсөөр л буй. “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх” судалгаанд дурдсанаар хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал ихээхэн ажиглагддаг, хурдан морины уралдаанч хүүхдийн сурлагын түвшин доогуур, чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж буй гэжээ. Мөн “…хичээлээс хоцрогдож үеийн хүүхдүүдээс сурлагын дүнгээр мууд тооцогдох болсон хүүхдүүд хичээл ном сонирхохоо больж морь унаж амьдрах боломжтой, энэ чигээрээ байж болно гэсэн сэтгэхүйтэй болдог.

Хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал ихээхэн ажиглагддаг, хурдан морины уралдаанч хүүхдийн сурлагын түвшин доогуур, чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж буй.

Гэвч хурдан морь унах хүүхдийн нас, бие бялдрын хөгжлөөс шалтгаалан морь унаж уралдах нас нь (ихэвчлэн 12, 13 наснаас хурдны морь унахаа больдог) өнгөрсөн тохиолдолд сурсан сургуульгүй, эзэмшсэн мэдлэг боловсролгүй болсон хүүхдүүд тухайн уяач, эздийнхээ морь малын бусад ажлыг хийх, мал хариулах зэрэг ажлыг хийж амьдрахаас өөр замгүй болсноор сургуулиас завсардах нөхцөлийг бүрдүүлдэг. Цаасан дээр сургуульд сурдаг бүртгэлтэй бодит байдалдаа сургууль завсардсан хүүхдийн тоо өссөөр байна… “ гэжээ. Хуулийн ойлголтоор “албадан хөдөлмөр”-ийн гэх нэр томьёоны цаана буй унаач хүүхдүүдийн алдагдаж буй боломж нь боловсрол эзэмших юм. Малчин болох муухай биш. Харин малчин болох эсэхийг л өмнөөс нь ийм аргаар шийдэмгүй.

Мөн “Багшлах, суралцах үйлд “Ковид-19”- ийн үзүүлсэн нөлөө” хэмээх 2020 онд хийсэн судалгаанд ч багш нар хөл хорионы үед малчин өрхийн сурагчдадаа илүү санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.

ДӨРӨВ. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ

…Сургууль гэрийн хооронд явахад хамгийн хэцүү. Учир нь харааны бэрхшээлтэй учир зориулалтын зам байхгүй, үргэлж асран хамгаалагч нь хүргэж өгч авна. Хараа муу учраас байнга шил зүүдэг манай хүүхдийн хувьд ширээ хоорондын зай, самбар дээрх зүйл зэргийг хардаггүй. Самбар луу удаан ширтэхэд нүд ядардаг. Багш самбарт ойрхон суулгаж, ширээн дээр тусад нь материал бэлтгэж өгч хичээлээ заадаг…

…Гацдаг, муу ярьдаг хүүхдэд ангид нь дохионы орчуулагч байдаггүй. Гэрийнхэнтэйгээ бага зэрэг ойлголцдог ч гаднын хүмүүс болон үеийнхээ хүүхдүүдтэй холбоо үүсгэж чаддаггүй. Ямар нэг харилцан яриа үүсгэдэггүй. Дохионы багш байхгүй учир бусад хүүхэд, багш нар түүнтэй харьцах боломжгүй... (“Тодорхой бүлгийн хүүхдүүдэд боловсрол эзэмшихэд тулгардаг саад тотгор” судалгаа, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, 2020.)

Судалсан 60 хүүхдийн 16 нь харааны, 16 нь хэл ярианы, 5 нь сонсголын, 9 нь хөдөлгөөний, 12 нь сэтгэц, оюуны бэрхшээлтэй. Нэг хүүхдэд нэгээс илүү бэрхшээл хавсарсан нь түгээмэл. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрах хэн нэгэн нь ажил эрхлэх боломжгүй болж , энэ нь эргээд өрхийн ядууралд өртөх эрсдэл нэмэгдэж, ядуурал-хөгжлийн бэрхшээл-сургууль завсардах циклд орж байна. Судалгаанд дүгнэснээр “нүдний шил зүүсэн хүүхэд бүр хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх төрийн албан хаагчдын чадавхын асуудал, нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг бүртгүүлэх, мэдэгдэхээс татгалзах хандлагын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах эрх орхигдож байна.”

ТАВ. ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ДЭЭРЭЛХЭЛТ ЗЭРЭГ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас 2014 онд хийсэн “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан” гэжээ. Түүнчлэн МУБИС-ийн Нийгмийн ажил, аргазүйн тэнхимээс 2017 онд хийсэн “Сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, хүүхдийн хөгжил хамгааллын байдал” судалгаанд нийт дотуур байрны 76.2%-д хүүхдүүдийн дунд бие биенээ дээрэлхэх явдал их, бага ямар нэг хэмжээгээр байгааг дурджээ.

“Хүүхдийн эрх, хамгаалал” үндэсний судалгаанд оролцогчдын 38,3% нь сургуулийн орчноос, тухайлбал, багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас хамгийн их айдаг хэмээн тус тус хариулжээ.

Харин Хүүхдийг ивээх сангаас 2017 онд хийсэн “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаанд оролцсон хүүхдүүдийн 15.4% нь бусдад дээрэлхүүлж доромжлуулах вий гэж санаа зовдог, хөвгүүдийн санаа зовнил охидынхоос өндөр гарчээ. 2015 оны “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн өнөөгийн байдал“ судалгаанд оролцогчдын 44,7% нь сургуулиа “айж эмээх зүйлтэй, айдастай орчин” гэж үнэлсэн бол 2016 онд хийсэн “Хүүхдийн эрх, хамгаалал” үндэсний судалгаанд оролцогчдын 38,3% нь сургуулийн орчноос, тухайлбал, багш, сургуулийн атаман, нийгмийн ажилтан, дотуур байрны багшаас хамгийн их айдаг хэмээн тус тус хариулжээ. Нэг нэгнийхээ хариуг баталж буй эдгээр судалгаануудад дурдагдсан олон шалтгаан хүүхдийг сургуулиа хаяхад хүргэж байна.

Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөр 2016-2017 оны хооронд үйлчлүүлсэн 51 өсвөр насны эхчүүдийн 11 нь буюу 21.6% сургууль завсарджээ. Эдгээр охидын 36.4% нь хүүхдээ төрүүлсний дараа өөр сургуульд шилжин суралцсан, 36.4% нь өөрсдөө үргэлжлүүлж суралцахыг хүсээгүй, 18.2% нь огт сургуульд сурч байгаагүй, харин нэг охин найз хөвгүүний хамт “бусад сурагчдад муу үлгэр дууриал үзүүлсэн” гэх шалтгаанаар сургуулиасаа хөөгджээ.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД

Хүүхэд сургууль завсардаж буй шалтгааныг зөвхөн хөгжлийн бэрхшээл эсхүл ядуурал гэж тооцож буй нь өрөөсгөл болох нь дурдсан олон судалгаагаар нотлогдоно. Гэхдээ тоо буюу бодит байдал арай өргөн агуулга өгүүлэх аж.

Ядуу байх, түүнээс улбаалсан олон бэрхшээлийн гол хохирогч нь хүүхэд. Үндэсний уламжлал хүртэл заримдаа хүүхдийг боловсролоос холдуулдаг ажээ. Гэтэл өнөөгийн болоод ирээдүй цагийн нийгэмд боловсрол олж авахгүйгээр боломж шүүрэх бараг бүтэшгүй. Боловсролын чанар, Кембрижийн хөтөлбөр, шинэчлэл ярьж байх зуурт ч бидний “хоцрогдсон” гэж голж буй боловсролын системийн гадуур хүүхэд үлдсээр байна.

Мөнөөх “Educated” номын эзэн бүсгүй хэдий манайхаар бол ерөнхий боловсрол эзэмшиж чадаагүй ч, мөн л манайхаар бол элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд тэнцэх, тэгээд тэтгэлэг хүртэх боломж байжээ. Манайд харин тэдгээр хүүхдүүдийн алдагдсан боломжийг нөхөх тогтолцоо ядаж бий сэн бил үү?

Ийм судалгаа хийгээд ч, би түүнийг нь энд бичээд ч сургууль завсардах шалтгааныг бууруулах ажил хийхгүй, жил бүр тоо нэмэгдэж, шинэ шинэ судалгаанууд нэмэгдсээр л байх магадлал 99 хувь биз. Гэхдээ тэр найдварын 1 хувийн төлөө л…

ShareTweet

Related Posts

Л.Энх-Амгалан: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай
Боловсрол

2022-04-20 13:07
12 дугаар ангийнхны хоцрогдлыг арилгах, танхим, цахимаар давтлага өгөх зэрэг боломжийг цаг үеийн байдлаас хамаарч гаргана

2021-04-16 10:20
​Л.Энх-Амгалан: Арванхоёрдугаар ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлагыг эхлүүлсэн

2021-04-02 10:38
}

Шинэ мэдээ

С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна,  гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

С.Бямбацогт: Танхимд ирц хангалтгүй байна, гишүүдийн зөвлөх, туслахууд гишүүнээ чуулганы танхим руу яаралтай явуулна уу

by undesten
2026-05-07 12:32
0

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан маргааш болно

by undesten
2026-05-07 10:57
0

Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Татварын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

by undesten
2026-05-07 10:20
0

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

Хантавирусийн халдвар дэгдсэн аяллын хөлгийг Испани улс боомтдоо хүлээж авахаар боллоо

by undesten
2026-05-07 09:22
0

Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

Иран АНУ-ын энхийн саналыг хэлэлцэж эхэлжээ

by undesten
2026-05-07 09:08
0

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогт сонгогдлоо

by undesten
2026-05-07 09:00
0

Мехико хот маш хурдтай “живж байна”

Мехико хот маш хурдтай “живж байна”

by undesten
2026-05-06 19:33
1

Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

by undesten
2026-05-06 18:29
0

Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

by undesten
2026-05-06 14:21
2

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал  АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

by undesten
2026-05-06 11:25
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай