Хүн бол нийгмийн амьтан. Тийм байхаас өөр аргагүй. Нийгэм хүнийг хэн байх, юу хийх, амжилт гэж юу болохыг зааж өгдөг. Гэхдээ нийгмийн амьтан гэхээрээ бусдаас хамааралтай амьдрах ёстой гэсэн үг биш. Тийм болохоор та өөрөө өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Яагаад гэж үү? Та өөрийгөө бусадтай харьцуулснаар:
1. Өөрөө өөрийгөө хүндлэхээ болино
Таны эргэн тойрон хэн нэгэн танаас \”илүү байгаад байгаа\” юм шиг санагдаж өөрийгөө үнэлэхээ больж эхэлдэг. Өөрийгөө үнэлэхээ боливол таны амьдрал орвонгоороо эргэчихэж магадгүй шүү. Өөрийгөө дутуу үнэлж байгаа дутагдлуудаа мартах хэрэгтэй.
2. Та том толгойтой болно
Нөгөө талаар та бусдаас \”илүү байгаад байгаа\” юм шиг санагдвал өөрийгөө тойруулаад хамгаалалт барьчихаж байгаатай адил юм. Бардам зан бол байгалиас заяагдсан байдаг. Та өөрийгөө хамгийн сайн нь, төгс гэж бодож эхэлснээр өөрийнхөө дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч чадахаа болино.
3. Харьцангуй харьцуулалт
Хүн бүр өөр. Бүгд өөрийн зорилго, санаа, хүсэл мөрөөдөлтэй. Та өөр зорилготой хүнтэй өөрийгөө харьцуулах нь утгагүй хэрэг.
4. Амжилт гэж юу болохыг тодорхойл
Амжилт гэдгийг нийтэд нь тодорхойлох ямар ч боломжгүй. Таны амжилт таных л байдаг. Бусадтай өөрийгөө харьцуулж бусдын амжилтанд хүрэх гээд оролдох хэрэггүй. Учир нь та хэзээ ч хүрэхгүй.