Олон нийтийн цахим сүлжээгээр тарж байгаа Шилэн дансны хуулгуудыг та бүхэнд тайлбартай нь хүргэж байна.
Увс аймгийн ИТХ-ын Шилэн дансанд АН-ын төлөөлөгчдийн авсан мөнгийг бичжээ. Аймгийн төсвөөс улс төрийн намыг санхүүжүүлж байгаа нь бусармаг явдал хэмээн иргэд ихээхэн эсэргүүцжээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн Шилэн данснаас Москва, Сөүл хотуудад төлөөлөгчийн газрын санхүүжилт хийж байгааг харж болох бөгөөд Монгол Улс нь гадаадад харилцааны 1 цонхны үзэл баримтлалтай гэх боловч Элчин сайдын яамдуудаас гадна Нийслэл тусдаа төлөөлөгчийн газар ажиллуулах нь илүү зардал хэмээн иргэд бухимдаж байна.
Нийслэлийн засаг дарга чоперчид буюу мотоциклчдод мөнгө өгчээ
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл загварын агентлагт мөнгө өгчээ
5 сая төгрөгийн сурталчилгааны шторк болон ХХК-ын ажилтанд буцалтгүй тусламж өгсөн байдал нь иргэдийг ихээхэн бухимдуулж байна
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Мобикомын ярианы төлбөртөө 7 сая төгрөг төлжээ
Хэвлэл мэдээллийн хэт өндөр энэ мэт зардлууд маш олон тоогоор байна
НИТХ-ын төлөөлөгч нийт 45 хүн сар бүр 4,5 сая төгрөгийн урамшуулал тооцуулж улирал бүр 27 сая төгрөг авч байгаа нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна
Зорилго ач холбогдол нь тодорхойгүй энэ мэт төсөл хөтөлбөрийн санхүүжилтүүд Нийслэлийн Шилэн дансанд олон тоогоор байна
Хэвлэл мэдээллийн байгууллагууд болон элдэв реалити шоунд Нийслэлээс ихээхэн мөнгө зарцуулжээ
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Шилэн дансанд онц их хэмжээний урамшуулал байгаа нь иргэдийн бүү хэл хууль хүчний байгууллагуудын анхаарлыг татлаа
Баянгол дүүргийн ИТХ-ын Шилэн дансанд дүүргийн төсвөөс Баянгол дүүргийн АН-ыг санхүүжүүлдэг болох нь тодорхой харагдаж байна. Энэ талаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөлгч нар гар дээрээ бэлэн авдаггүй дүүргийн намын хороо санхүүжилт нэрээр шууд татдаг хэмээн тайлбарлаж байлаа
Хан-Уул дүүргийн Шилэн данс нь асар их хэмжээний буцалтгүй тусламжууд, гадаад томилолт, мөн л ИТХ-ын төлөөлөгчдийн суудлын мөнгө, АН-ын санхүүжилт зэрэг олон зүйлсийг харж болохоор байна
Хүүхэд залуучуудын дуучин QUIZA буюу Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл гэгч этгээд Венийн валсийн үдэш хэмээх асар өндөр үнэтэй цайллага хүлээн авалт зохион байгуулжээ
Өмнөговь аймгийн Шилэн дансанд сайдад өгсөн 9 сая төгрөгийн үнэтэй аяганы тухай дурдагджээ. Мөн Өмнөговь аймгийн гадаад дахь төлөөлөгчийн зардал зэрэг нь олон түмний элэг доог болж байна
Нийслэлийн засаг дарга нь МҮОНТ-д нэвтрүүлгийн гэх их хэмжээний мөнгө, Ардчилалын боловсрол хэмээх ТББ-д мөн их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь иргэдийн анхаарлыг татжээ
Нийслэлийн засаг даргын тамгын газраас С.Болормаа гэгч этгээд нь онц их хэмжээний мөнгийг байнга бэлэнээр хэмээх тодотголтойгоор авч байдаг нь мөн Шилэн дансны мэдээллээр ил боллоо