Нийслэлийн 12 жилийн сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 12 дугаар сарын 23-наас эхэлсэн билээ. Энэхүү улирлын амралт нь гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилж 2020 оны нэгдүгээр сарын 13-ны Даваа гарагт хичээл гуравдугаар улирлын хичээл эхлэх товтой байгаа юм.
Жил бүрийн энэ үед ханиад томуу их гарсантай холбогдуулж сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах явдал гардаг. Харин энэ жил амралтыг сунгах эсэх талаар холбогдох яамнаас тодруулахад “Одоогоор сурагчдын амралтыг сунгах хүсэлт Эрүүл мэндийн яамнаас ирүүлээгүй.
Зарим аймгийн онцгой комиссоос сурагчдын амралтыг сунгах талаар ярилцсан хэдий ч одоогоор манай яаманд хүсэлт ирүүлээгүй. Оны өмнө Завхан аймгаас хүсэлт гаргаж амралтыг нь гурав хоногоор татсан” гэх тайлбар өглөө.
Хэрэв сурагчдын амралтыг сунгавал III улирлын амралтын нэг 7 хоногийг шилжүүлэх бөгөөд одоогоор сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байна.