Г.Батбаяр өмгөөллийн эрхээ хасуулсныхаа дараа zaluu.com сайтад өгсөн ярилцлагын хэсгээс… /www.zaluu.com/
-ТАНТАЙ ХОЛБООТОЙ ЯГ ЯМАР АСУУДАЛ, МАРГААНЫГ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО /МХХ/ ХЭЛЭЛЦСЭН ЮМ БЭ?
-2018 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрийнхээ орцонд иргэнтэй маргалдсан. Энэ явцад миний гар, хөл гэмтсэн. Би идэвхигүй эсэргүүцэл үзүүлсэн. Юм бариад цохивол идэвхитэй эсэргүүцэл. Харин би тэр хүний халдаж байгаа түрэмгийллийн эсрэг ам хэлээрээ л өөрийгөө хамгаалсан. Энэ бол жам ёсны үзэгдэл. Би хуульч байгаагаас үл хамааран эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас үзүүлсэн хүний араатанлаг шинж. Сэтгэл санаа цочрон давчдах үедээ гаргасан үйлдэл байна гэдэг сэтгэл судлаачийн дүгнэлт гарчихсан…
Энэ тэгээд идэвхигүй эсэргүүцэл, жам ёсны үзэгдэл, сэтгэл санаа цочрон давчдан үедээ гаргадаг үйлдэл үү? Тийм бол Г.Батбаяраас хол л явцгаая та минь…
-ТАНЫГ ГУДАМЖИНД ЭМЭГТЭЙ ХҮН ЗОДСОН ГЭСЭН БИЧЛЭГ СОШИАЛААР ЦАЦАГДСАН. ТЭР АСУУДЛААР ЭРХИЙГ НЬ ХАССАН ГЭЖ ОЙЛГОСОН. ТИЙМ ЯВДАЛ ЕР НЬ БОЛСОН УУ?
-Тийм асуудал ерөөсөө болоогүй. Тэр эмэгтэй ч гэсэн энэ хүн Г.Батбаяр биш байна гэж ярьсан…
Г.Батбаярыг таних хүмүүс танина даа. Гэтэл хамгийн гол нь зодуулсан эмэгтэй нь өнөөх бичлэгийг олж үзмэгцээ “энэ хүн Г.Батбаяр биш байна” гэж хариулсан гэж байгаа… Г.Батбаяр бол ийм л худалч хүн шүү дээ.