Хилийн нөхцөл байдал, иргэдийн зорчилт хөдөлгөөний талаар ХХЕГ-ын хилийн боомт аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга Ц.Мягмардорж “Хилийн боомтоор нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрч байна.
БНХАУ-ын иргэдийн Монгол Улс руу нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоогоогүй.
Тус улсын иргэдийг хүндэтгэн үзэх шалтгаантай бол Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа. Тухайлбал гуравдагч улсаас шууд нислэгээр ирж байгаа тохиолдолд хүлээн авч байна. Мөн БНХАУ-ын дипломат ажилчин, тэдний гэр бүлийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа” гэв.
Монгол Улсын хилээр өчигдөр /2020.02.10/ 08.00 цагаас өнөөдөр /2020.02.11/ 11.00 цаг хүртэл хугацаанд нийт 634 зорчигч нэвтрэн орж ирсэн. Үүнээс 625 нь Монгол Улсын иргэн. Мөн хугацаанд БНХАУ руу Монгол Улсын 388 иргэн нэвтэрсэн байна.