“Гэртээ шинэлээрэй, цахимаар золгоорой” хэмээн учирлах, аргадахыг хослуулан уриалж, бас сэрэмжлүүлсээр байна❗️❗️❗️
#ТАНЫ ТӨЛӨӨ нийслэл хотын 6000 гаруй ажилтан албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
#Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдүүд, ахмад настнуудынхаа амь нас, аюулгүй байдлын төлөө төр засгаас гаргасан шийдвэрүүдийг ухамсартайгаар даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.
Одоогийн байдлаар эргүүлээр зөвлөмж тарааж, хяналтын 8 цэг дээр эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн 72 албан хаагч хяналт, тандалтын үйл ажиллагааг 24 цагаар гардан гүйцэтгэж нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох асуумж, зөвлөгөөг өгч, зөвлөмж тарааж аюулыг урьдчилан сэргийлж ажилласаар байна.
Та харин эх оронч сэтгэлээр иргэн хүний үүргээ ухамсартайгаар биелүүлээрэй. Нэг ч монгол хүн хохирохгүй бүгд энх тунх байхын төлөө хамтдаа хичээе.
Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан