Улсын дээд шүүх өнгөрсөн сарын эхээр ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хянаж байгаа талаараа мэдээлсэн билээ. Уг хэргийн шүүх хурал одоогоор товлогдох эсэх нь тогтоогдоогүй байгаа. Гэтэл уг хэрэгт холбогдогчид буюу гүйцэтгэх тушаалсан өгсөн гэх хүмүүс УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр мөнгөө төлчихсөн явна.
Ардчилсан нам ирэх сонгуульд нэр дэвших сонирхолтой гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч буй. Албан бус мэдээллээр тойргоосоо хэд дахин олон гишүүд нь мөнгөө төлсөн гэх.
Учир нь тухайн гишүүн нь 100 сая төгрөгөө төлчихөөд ҮБХ-оос нэр дэвших эрх олж авч чадахгүй бол нам улс төрийн дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл АН хэрвээ сонгуульд ялбал 100 сая төгрөг өгсөн гишүүддээ албан тушаал амлах нь тодорхой болсон.
Тэгвэл эдгээр дэнчингээ төлсөн гишүүдийн дотор ТЕГ-ын дарга асан Б.Хурц байгаа гэнэ. Тэрбээр Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр дэнчингийн мөнгө болох 100 сая төгрөгөө намдаа тушаасан байна.