Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд
Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал болох ёстой байсан. Гэвч
Г.Маралмаагийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдснээр дахин хойшиллоо. Дараагийн
шүүх хурал ирэх 10 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон байна.
Г.Маралмаагийн бие яагаад муудсан талаар түүний өмгөөлөгч Н.Хувцагаан
хэлэхдээ \”Тахарын албан шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хамт нэг машинд суулгасан.
Үүнээс үүдэн Т.Цогт, Г.Маралмааг элдвээр хэлж, дайрч, \”алуурчин” гэх зэргээр
дуудсан банйа. Энэ нь Г.Маралмааг сэтгэл санааны хүнд байдалд оруулж, ухаан алдаж
унахад хүргэсэн. Тиймээс дараагийн удаа шүүгдэгчдийг авчрахдаа тус тусад нь
суулгахыг хүсье” гэжээ.
Г.Маралмаа нь есөн сартай жирэмсэн. Шүүх хуралд хүргэгдэж ирээд ухаан алдаж
эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдлаас шалтгаалж, кесаров хагалгаа
хийж төрүүлсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна.
Улсын яллагчаар Г.Маралмааг хүний амь насгы онц хэрцгий аргаар, биеэ
хамгаалж чадахгүй байдлыг ашиглан хөнөөсөн гэх үндэслэлээр буруутгаж 15-20 жил
төлөвлөсөн бол Т.Цогтын гэмт хэргийг нуун далдалсан гэх зүйл ангийг өөрчилж
хүний амь насанд санаатайгаар халдсан хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ.
Тэднийг хэрхэн яллахыг шүүх эцсийн байдлаар шийдвэрлэнэ.
Амар