11 настай хүү нум сумын сургуулилтын үеэр золгүй осолд оржээ. Ритвик Анкуш нь нум сумын сургуулилтаа хийж байсан бөгөөд гэнэт сум өөр лүү нь чиглэн ирж байгааг харжээ. Бултах боломжгүй байсан бөгөөд сум хүүгийн тархинд маш гүн зоогдсон байна. Багш нар нь түүнийг маш яаралтай эмнэлэгт хүргэжээ. Хэдийгээр маш хүнд байдалд байсан ч эмч нар хүүг аварч чадсан байна. Түүний гавлын ясыг нээж тархийг гэмтээхгүйгээр сумыг авч аюулгүй болгожээ. Хүүгийн биеийн байдал одоо сайн байгаа гэнэ.
Б.Нараа