Хотын Захирагч С.Амарсайхан гэр хорооллын орчин нөхцөлтэй танилцаж, оршин суугчидтай нь уулзжээ. Ингэхдээ тэрбээр гэр хорооллын хог хаягдлыг цэвэрлэж, орчныг сайжруулах болсноо өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр “Иргэд, Залуусаа! Зѳвхѳн ѳѳрийн хашаа, байрны бус амьдарч буй орц, гудамж, орчныхоо хариуцлагатай эзэн байцгаая! Иргэний үүргээ биелүүлж ёс зүйтэй амьдаръя!
Газар дээр нь ѳнѳѳдѳр очиж ажиллаа. Хорооны засаг дарга, иргэдтэй уулзаж асуудлыг шийдэж, орчныг сайжруулахаар боллоо. Гэхдээ иргэд идэвх санаачлагагүй хэт хувиа бодсон хандлагатай, хороо дүүргийн удирдлагууд ч асар хариуцлагагүй бас сэтгэлгүй байгаа нь илт байна.
Ийм хандлагаар бид хосгүй сайхан хүсч, тэр бүхнийг бэлэн байлгаад ч хол огт явахгүй, бас урагшлахгүй!
Хүн бүхэн, дор бүрнээ зѳвхѳн хичээж санаачилж, ѳѳрѳѳс шалтгаалах бүхнийг их бага гэлтгүй хийж, хамтаар хѳдѳлмѳрлѳж байж л хѳгжилд хүрнэ!
Сайхан амьдрана, ѳѳр зам байхгүй гэдгийг ойлгоцооё” хэмээлээ.