Австралийн нэгэн шоронгийн харгалзагч Майкл Бакстер биеийнхээ ихэнх хэсэгт 130 цагийн турш Симпсоны гэр бүл хүүхэлдэйн киноны баатруудыг шивүүлжээ. Түүний энэ их \”хөдөлмөр” 203 ширхэг шивээсний ард гаргаж дөнгөсөн бөгөөд ийнхүү Австрали тивээс хамгийн сүүлд Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон хүнээр нэрлэгджээ.
Өдгөө 52 настай Бакстер эдгээр шивээсийг хийлгэхийн тулд гоо сайханч залууд 12 мянган австрали доллар бэлнээр төлсөн гэнэ.
Тэрбээр \”Seven News” телевизэд ярихдаа \”Хэрэв би ямар нэгэн уралдаанд орсон бол гарцаагүй түрүүлэх байсан” гэжээ.
Мөн тэрбээр \”Би хааяа маш сонирхолтой, дахин давтагдашгүй, хэзээ ч өөрчилж болохооргүй шивээсний цуглуулгатай болохыг мөрөөддөг байсан. Ингээд бодож бодож эцэст нь өөрийн дуртай Симпсоны гэр бүлийн гишүүдийг шивүүлэхээр шийдсэн” гэсэн байна.
Бакстер бол ХХ зууны сүүл үед дэлхий нийтийг байлдан дагуулсан Симпсоны гэр бүл цувралыг 1989 оноос хойш идэвхтэй үзэж эхэлсэн 100 сая гаруй үзэгчийн нэг юм. \”Миний хамгийн хайртай дүр бол Хомер. Та түүний юу хэлж байгааг сонсож болох ч тэр биднийг сонсдоггүй. Бас түүний биеэ авч явж байгаа нь гайхалтай” гэж дуртай хүүхэлдэйн баатрынхаа тухай Бакстер өгүүлжээ.
эх сурвалж: time.mn