Дээрхийн гэгээн Далай лам өнгөрсөн даваа гарагт ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа нэгэн зүйлийг онцлон хэлсэн нь олон сая сүсэгтнийг гайхшрууллаа. Тэрээр долоон минутын ярилцлагадаа Лондонд хийж буй ес хоногийн айлчлалынхаа тухай, дүрвэгчдийн хямрал, Ойрхи Дорнодод өрнөж буй хүчирхийлэл зэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Ярилцлагын төгсгөлд сэтгүүлч Далай ламын хойд дүр эмэгтэй хүн байх боломжтой юу гэхэд Дээрхийн гэгээн \”Намайг Парист очих үеэр нэгэн эмэгтэй сэтгүүлч надтай уулзахаар ирсэн юм. Тэр надаас таны хойд дүр эмэгтэй хүн байх боломжтой юу гэхэд, би яагаад болохгүй гэж, эмэгтэй хүн эрчүүдээс илүү хайр, энэрэлийг хүргэж чаддаг. Өнөөгийн ээдрээтэй, харгис ертөнцөд эмэгтэйчүүд илүү их үүрэг гүйцэтгэж чадах байх” хэмээн хариулсан тухайгаа ярьсан юм. Мөн тэрээр \”Гэхдээ намайг эмэгтэй хүн залгамжлахаар болвол маш үзэсгэлэнтэй нэгэн байх ёстой. Үгүй бол тэр хэрэггүй” гэжээ.
Б.Саруул