Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Улсын Онцгой Комисс мэдээллээ танилцуулжээ.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Хуралдааны үеэр КОВИД-19 тэй тэмцэж буй явц олон улсын болон дотоодын нөхцөл байдал, эрсдэл, арга хэмжээний хэрэгжилтийг ярьсан.
Даваа гарагийн 11:00 цагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хуралдаанд оролцож үүрэг даалгавар өгнө. Нийгэм эдийн засгийн чиглэлээр өрх, ААН-үүд рүү чиглэсэн ажлуудын үүрэг даалгаврын хэрэгжилтийг хянаж хэлэлцэнэ. Гэх мэтчилэн 20 гаруй асуудлыг засгийн газрын хуралдаан хэлэлцэж байна” гэв.
Засгийн газрын ХМХХ-ээс өгсөн мэдээлэл:
Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 11:00 цагт Улсын онцгой комисс ээлжит хуралдаанаа өргөтгөсөн байдлаар Төрийн ордны “Б” танхимд явуулна. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.