\”Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаах, тухайн жилийн баярын тодорхой хугацаа болон боомтыг хаах, нээх тухай хугацааг дипломат шугамаар урьдчилан харилцан мэдэгддэг. БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тухайн улсын \”Намрын баяр” 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд дээрх өдөр амарна.
Эх сурвалж:Гадаадын иргэн, харьяатын газар