Их, дээд сургуульд элсэгчдээс Элсэлтийн ерөнхий шалгалтыг авдаг.
Энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан, анхны товлолт хугацаа өөрчлөгдөж, долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Улсын хэмжээнд 85 төв дээр шалгалтыг зохион байгуулах бөгөөд зохион байгуулалтад давхардсан тоогоор 10 мянга гаруй хүн ажиллах аж.
Шалгуулагчид заавал бүрдүүлэх материал:
Суудлын хуваарь,
иргэний үнэмлэх
Бүртгэлийн хуудас
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авчирна.
Эдгээр өдөрт ямар хичээлээр шалгалт авахыг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.
Долдугаар сарын 2-нд
-Монгол Улсын түүх
-Англи хэл
Долдугаар сарын 3-нд
-Хими,
-Газар зүй
-Нийгэм
Долдугаар сарын 4-нд
-Биологи,
-Математик
Долдугаар сарын 5-нд
-Физик,
-Орос хэл,
-Монгол хэл