Дархан-Уул аймгийн
ИТХ энэ сарын 9-ний өдөр хуралдаж,
ИТХ-ын дарга Ц.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нагы огцруулах тогтоол
гаргасан.
Мөн тус хурлаар аймгийн ИТХ-ын даргаар
П.Эрдэнэбатыг, Засаг даргаар А.Энхболдыг томилсон юм. Улмаар өнгөрөгч баасан
гаригт Монгол Улсын Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээн
авч, А.Энхболдыг Засаг даргаар батламжилсан билээ.
Гэвч өнгөрөгч
хугацаанд С.Насанбат өөрийн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан байж. Харин шүүх
түүний нэхэмжлэл шаардлага хангаж байна, Засаг даргын албан тушаалд нь эргүүлэн
томилох, ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгох, ИТХ-ын тогтоолыг
хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргажээ.
Хэрвээ шүүхийн
шийдвэрийг биелүүлье гэвэл Ерөнхий сайдын батламжийг хүчингүй болгох шаардлага
тулгараад байна.
Амар