Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэдгээрээ алдартай Уругвайн төрийн тэргүүн Хосе Мухикагийн унадаг хуучин волкесваген цох машиныг Арабын нэгэн шах н
эг сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Улсын Ерөнхийлөгч гэхэд хөдөөгийн бүдүүн бараг фермд амьдардаг, цалин хөлснийхөө дийлэнхийг бусдад тараагаад өгчихдөг түүнийг Арабын шах баяжуулахыг хүссэн бололтой. Ердөө 1800 ам.доллараар үнэлэгдэх 1987 оны \”Beetle” машинд хэдэн зуу дахин нугалсан үнэ хэлжээ.
Гэвч Хосе Мухика энэ өгөөмөр саналыг хүлээн аваагүй гэнэ. Хүлээн авсан ч машин зарсан мөнгөө өөртөө биш ядууст зориулах байсан хэмээн Хосе Мухика \”Busqueda” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Уругвайн Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал бүх хөрөнгө нь ердөө 1800 ам.доллар бөгөөд тэр нь мэдээж энэ цох машин ажээ.