АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотод хоёр цагдаа нэгэн өнгөт арьст эрийг машиныхаа жолооч талын хаалга руу орох үед араас нь хэд хэдэн удаа бууджээ. Тухайн үед буудуулсан эрийн гурван хүүхэд машинд байсан бөгөөд яагаад цагдаа нар гал нээх болсныг шалгаж байна гэж албаны хүмүүс мэдээллээ.
Буудуулсан эрийг Жейкоб Блейк гэдэг бөгөөд одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэж түүний гэр бүлийн өмгөөлөгч Бен Крамп хэлжээ. Блейкийн 3, 5, 8 настай гурван хүүхэд машинд байсан юм.
Өмнө нь Жорж Флойд гэх өнгөт арьс залуу цагдаа нарын гарт амь үрэгдсэний улмаас BlackLivesMatter хөдөлгөөн өрнөж, дэлхий даяар жагсаал болж байсан бөгөөд харьцангуй намжаад байсан юм.
Эх сурвалж: BBC