УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар зээлийн хүүг буулгах асуудалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр “Парламент аргаа барсандаа зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хууль санаачилж байна. 25 жил та бүхний тоо, баримтыг сонсоод, залхлаа. Дайн байлдаантай улс орнуудаас илүү банкны зээлийн хүү Монголд бий шүү. Монголын хувийн хэвшилд бага хүүтэй зээл хэрэгтэй байна” гэв.