Төрийн албаны бараг бүх үйлчилгээ цахимжсан хэрнээ одоо болтол иргэнээс цаас нэхээд байгааг юу гэж ойлгохоо ч мэдэхээ байлаа.
Төрөөс 0-3 насны хүүхдээ хардаг бүх ээжүүдэд олгодог 50 мянган төгрөгийг зүгээр ч олгочихгүй сар болгон шахуу хасаж нэмсэн асуудал гаргах юм. Юу болов, яав ийв яагаад орсонгүй вэ гэхээр ажилдаа орсон юм биш үү? Нийгмийн даатгалын лавлагаа аваад ир нөхөөд олгоно, заримдаа ингээд хасагдчихдаг гэх…
Хасагдах үгүйг тухайн сумын халамжийн мэргэжилтэн л зохион байгуулж нэрсийг нь гаргаж программдаа шивдэг байлгүй дээ. Ямар автомат тоглоом биш дээ. Ер нь тэгээд иргэнийг ажилдаа орсон ороогүйг мэдэж болох зохицуулалтыг одоо болтол яагаад хийж чадахгүй байгаа юм бэ?
Халамжийн мэргэжилтэн нь өөрийнхөө таамгаар энэ ажилдаа орсон байх гээд хасаад, нэмээд суудаг юм уу. Иргэнтэй нь урьдчлаад холбоо бариад ажилдаа орсон үгүйг лавлах, иргэний мэдээлэл дээр үндэслээд нийгмийн даатгалын байцаагчаа хандаад шүүлгэх, хэрэв иргэн ажилдаа орсноо хэлэлгүй халамж авсан тохиолдолд эргэн төлүүлэх гээд арга хэмжээ авч болдоггүй хэрэг үү. Тэртэй тэргүй иргэний бүх мэдээлэл цахимд бэлхэн байж байхад цаас нэхэхийнхээ оронд цахимаар шалгачихвал хаа хаанаа хялбар баймаар юм.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж юм байдаггүй аж.