Итали улсын Андри хотод энэ сарын
05-наас 11-ны хооронд болсон Олон улсын таеквондогийн Өсвөрийн 12 дахь, Ахмадын 7 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирлээ.Тус тэмцээнд оролцсон тамирчид маань өмнөх амжилтуудаа бататган хошой алт, мөнгөн медалийг хүржээ.
Тодруулбал:
Хатуу биет хугалах төрөлд К.СЕЙТХАН- АЛТАН МЕДАЛЬ,
Тулааны төрөлд +80 кг Ц.ДАВААСҮРЭН- МӨНГӨН МЕДАЛЬ
Өсвөр нас тулаан 54 кг Б.ТЭМҮҮЛЭН- ХҮРЭЛ МЕДАЛЬ
Мөн Н.Баярмөнх тусгай шагналын эзэд болжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг МТХолбооны Е.Н.Б.Дарга МӨНХОРГИЛ удирдан авч явсан бөгөөд амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргье.
Б.Нарангэрэл
Үндэстэн агентлаг