Засгийн газрын шийдвэрээр энэ оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө цагийг нэгээр урагшлуулж зуны цагийн тоололд шилжсэн. Харин өнөө шөнө буюу баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00 цагт Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар хойшлуулж, өвлийн цагийн тоололд шилжинэ.
Өвлийн цагийн тооллыг ирэх оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө хүртэл мөрдөх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.